РЭНЧИНБАЛ
Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэмСАНАМЖ
ДАЛАЙ БАГШИЙН СУРГААЛ

1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн байх гэсэн 3 зарчмыг мөрд
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай
8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийн үнэ цэнээ бүү алд
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт байдгийг сана
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт хоёрдахь удаагаа амьдарч буй мэт сэтгэл ханах болно
11. Таны амьдралын тулгуур суурь нь хайрын дулаан уур амьсгал гэдгийг сана
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөнийг бүү сөх
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм
14. Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харьц
15. Жилд нэг удаа очиж үзээгүй газарт очиж бай
16. Хамгийн сайхан харилцаа гэдэг бол бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана
17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ
ӨГЛӨӨНИЙ САНАМЖ

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

ЦАГ ГАРГА
Бяр чадлын ундарга тул,
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул,
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам єршєєлгvй тул,
Мєргєж сvсэглэхэд цаг гарга
Оюyн ухаан дундаршгvй тул,
Уншиж мэдэхэд цаг гарга
Аз жаргалын харгуй тул,
Хайр сэтгэлд цаг гарга
Ариун хишиг нєхєрлєлийнх тул,
Найз нєхєддєє цаг гарга
Зvрх сэтгэлийн дуулал тул,
Инээж баясахад цаг гарга
Зvдрэх цаг ээлжтэй тул,
Өглөг буянд цаг гарга
Хєлс болгон шагналтай тул,
Ажил хєдєлмєрт цаг гарга
Хvрэх диваажин нэхэлтэй тул,
Буян хураахад цаг гарга
1 Сэтгэгдэл»