РЭНЧИНБАЛ

Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм

ИХ НИГҮҮЛСЭГЧ ЖАНРАЙСИГ

mongol megjid janraisag

Маань унших ёсон.

Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын зургаан нисванис арилах бөгөөд Ум үсгээр мунхагийн харанхуй арилна. Ма үсгээр уур арилах, Ни үсгээр харам, Бад үсгээр тачаал, Мэ үсгээр атаат сэтгэл, Хум үсгээр омогт сэтгэлийг тус тус арилгах болно. Мөн Ум үсгээр дээд шид бүтээлийг олно. Ма үсгээр нийтийн шид бүтээлийг олно. Ни үсгээр өвчин хийгээд адыг амирлуулахын шид бүтээлийг олно. Бад үсгээр нас буян арвижихын шид бүтээлийг олно. Мэ үсгээр хүн, эд , идээ гурвыг эрхэдээ хураахын шид бүтээлийг олно. Хум үсгээр дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэжээ.

Зул өргөх ёс.

Бурхан шүтээнд тахил өргөх олон зан үйл байдгийн нэг нь зул өргөх ёс юм. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншилтай.

ü Зул өргөх цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байваас нэн сайн. Адаглаад шавар, модноос дээш зүйл байх хэрэгтэй.

ü Тос нь элдэв муу үнэр амт ороогүй шар тос болон ургамлын тос байж болно.

ü Зулын голыг цөгцнийхөө том жижигт таруулан хөвөнгөөр ороож хийнэ. Гол нь хэт чанга бус, хэт сул бус өндөр намын хэмжээ нь арвай хатгасан төдий хэмжээтэй (5-7 мм) байна.

ü Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас доош хуучны цөгцний зураасны хэмжээтэй (2 мм) хийнэ.

ü Зулын гол ороохдоо гараа сайтар угааж гол ороох, хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа шүлс зэргийг халдааж үл болно.

ü Зулын гол ороож буй үедээ “Язгуурын гурван бурхны зүрхэн тарни” буюу “Ом а ра ба за на ди, Ум ма ни бад мэ хум, Ум базар ваа ни хум пад” хэмээх гурван тарни болон өөрийн мэдэх тарни, мэгзэм тэргүүтнийг уншина.

ü Зулын гэрэл нь тод саруул бөгөөд удаан байвал нэн сайн хэмээдэг. Зулын гэрлийг ашиглан юм хийх мэтийг тахилд өргөсөн дээ ундааг идэж уусантай ялгалгүй хэмээн хууччуул хэлцдэг тул үүнийг тэвчих хэрэгтэй юм.

ü Мөн зул өргөхийг хамаг амьтны нисваанисын түнэр харанхуйг гийгүүлж билгийн гэгээг олгуулахын тулд өргөх учиртай.

Өвлийн эхэн сарын Зулын 25-н нь Богд Зонховын их дүйцсэн өдөр бил ээ. Эл өдөр сүсэгтэн олон мацаг барьж зул, лаа өргөж, арван хар нүглийг тэвчин бие хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маань түм болж арвиждаг учиртай юм

Маани уншихын өмнөх мөргөл

Жанжийн маагоо гүндэг гар

Зогсон жаажий улайжин

Түгжий жанжий долоосэг

Жанрайсэг лаа чанцаалоо

(Төвдөөр)

Тунгалаг үзэсгэлэнт цагаан биетэй

Туулсан бурхдаар тэргүүнээ чимсэн

Нинжин сэтгэлээр амьтныг болгоогч

Нигүүлсэнгүйн их сан Жанрайсигт

сөгдөн мөргөмүй

(Монголоор)

  1. Нэгэн зуун бодисаду

Нэгэн зуун бурхан бий

Нэгэн зуу, нэгэн мянган аръяавал

Ум хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

  1. Нэгэн мянган бодисаду

Нэгэн мянган бурхан бий

Нэгэн мянган, нэг түмэн аръяавал

Ум хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

  1. Нэгэн түмэн бодисаду

Нэгэн түмэн бурхан бий

Нэгэн түм, нэгэн буман аръяавал

Умаа хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

  1. Нэгэн буман бодисаду

Нэгэн буман бурхан бий

Нэгэн бум, нэгэн сая аръяавал

Ума хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

  1. Нэгэн сая бодисаду

Нэгэн сяа бурхан бий

Нэгэн сая, нэгэн живаа аръяавал

Умаа хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

  1. Нэгэн живаа бодисаду

Нэгэн живаа бурхан бий

Нэгэн живаа, нэгэн дүнчүүр аръяавал

Умаа хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

  1. Нэгэн дүнчүүр бодисаду

Нэгэн дүнчүүр бурхан бий

Нэгэн дүнчүүр, нэгэн дүнчүүр аръяавал

Умаа хири бадмаа нүрдүү шаарий хум

Ум ма ни бад мэ хум

(1-10 хүртэл)

Зул өргөх ёслол

Маанийн төгсгөлд унших ерөөл

Гиваа дэеий нүрдүүдаг

Жанрайсэг ваан дүвжирнай

Доваа жигжин малүй ваа

Дэеий сала годворшог

(Төвдөөр)

Энэ маанийн буянаар

Аръябал түргэнээр бүтээд

Амьтан нэг бээр ч хоцролгүй

Жанрайсигийн оронд төрөх болтугай

(Монголоор)

1 Сэтгэгдэл»

  Unurtogtokh wrote @

Нэгэн зуун бодисаду
Нэгэн зуун бурхан бий
Нэгэн зуу, нэгэн мянгаар Ум ма ни бад мэ хум
Умаа хири бадмаа нүрдүү шаарий хум
Иймээр байхгүй юм уу аръяавалтай болж өөрчиллөгдсөн юм уу


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: