РЭНЧИНБАЛ

Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм

Зундуйн Дорж – Өглөөний санамж

090720-0002Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно

Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

7 Сэтгэгдлүүд»

  baaska wrote @

ene ih goe saanamj gaihaltai bi bnga unshdag

  nara wrote @

mash olon hevlel nom sait deer enehuu sanamjyn ravjaahiinh gej bichsen baidag

  баярмаа wrote @

bi ene shvlgiig baga bhdaa ugluu bolgon mongoliin radiogaar hicheeldee yavahiin umnu sonsdog bailaa. setgeld mini honogshson shvleg

  охин wrote @

sain bna uu,

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
gesen ene shuleg yag xenii zoxiol boloxiig tidruulj uguuch

  Admin wrote @

Зундуйн Дорж гуайн зохиол шүү дээ

  Сауле wrote @

Ноён хутагтын зохиосон шүлэг биз дээ?

  namsraijawiin huu wrote @

Данзанравжаагийнх гэж мэдэмхийчүүд л хаа сайгүй бичээд байх юм. Үг бүхнээс нь Зундуйн Дорж гуай л ханхалаад байгаа биздээ.


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: